2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.5 дахь зорилт: Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх, Нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд болон Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх” зорилт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.3.хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах тухай заалт, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5. Хүүхэд, гэр бүлийн хөгжил 4.5.1  Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай  хослуулан  хэрэгжүүлж,  эрүүл  чийрэг бие  бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, нийслэлийн бүтээлч иргэнийг төлөвшүүлэх тухай мөн Засгийн газраас 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан бөгөөд үүний хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлын нэг нь Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн наадам юм.

Энэхүү “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн наадам нь хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншил, урлаг соёлтой хослуулан, тэдний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж,  эрүүл  чийрэг бие  бялдартай, авьяаслаг, хүсэл тэмүүлэл, амьдрах ухаантай, эх оронч, бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд ач холбогдолтой хэмээн Засгийн Газрын Хэрэгжүүлэх Агентлагийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын захиалгаар 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 3 үе шаттайгаар 2019 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн ордон энэ онд хариуцан зохион байгуулж байна.

Урлагийн их наадмын I болон II шатанд оролцсон нийт 4800 гаруй сурагчаас III шатны шалгаруулалтад шалгарсан шилдэг 438 сурагчийн нэгдсэн “Монголын хүүхдүүд” нэгдсэн тоглолт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14:00-16:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдохоор бэлтгэлээ хангаж, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт орсон хүүхэд багачуудын хүндэтгэлийн тоглолт юм.

Тоглолтыг Монгол улсын төрийн соёрхолт, бүжиг дэглээч, найруулагч, урлагийн наадмын ерөнхий шүүгч С.Сүхбаатар найруулан дэглэнэ.

Өнөөдрийн байдлаар орон нутгаас ирсэн нийт сурагч, багш нар Монгол Улсын Батлан Хамгаалахын Их Сургуульд байрлан, бэлтгэл сургуулилалтаа базааж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813,  Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадамд зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолтодоо бэлтгэсээр  байна.

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.