2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Замын цагдаагийн гүүрэн гарцыг энэ сарын 16-нд нээнэ
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг 11 хоногийн дараа буюу есдүгээр сарын 16-нд нээхээр төлөвлөжээ. 
 
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг нээх гэж байна. 
 
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна.
 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.