2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Б.Цэлмэг: Төрийн ордонд миний аав амиа алдчихаад байхад хэн ч дуугарахгүй байна

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү энэ оны тавдугаар сарын 17 ны өдрийн баасан гаригт 15-18 цагийн хооронд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Харин өнөөдрийг хүртэл тус хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Цагдаагийн байгууллага тодорхой албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Харин талийгаачийн охин Б.Цэлмэг өөрийн Facebook хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Тэрбээр "Төрийн тусгай хамгаалалттай Төрийн ордонд миний аав амиа алдчихаад байхад яагаад хэн ч, юу ч дуугарахгүй байна вэ? Бүхэл бүтэн 5 сар өнгөрлөө... Цаг өнгөрөх тусам, хэн ч юу ч дуугарахгүй байх тусам ямар их ноотой, аймшигтай гэмт хэрэг болсон нь бүүр ил тод болж байна шүү !!!хэмээжээ.

 

http://www.zaluu.mn/p/50100.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.