2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөллөө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв.

Хуралдааны эхэнд  Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Хуралдаанд оролцсон гишүүд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас  чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэв.

 Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн Доржийн Одбаярын  хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч,  түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас  чөлөөллөө.

http://niigmiintoli.mn/article/27265

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.