Сар шинийн баярын өмнө буюу ирэх хоёрдугаар сард “Алдарт эх”-ийн буюу одонтой эхчүүдийн мөнгийг олгохоор болжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын дагуу алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг олгодог. Үүнд:
Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, Хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог.
Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлснээр, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо бий ажээ.
Энэ халамжийг шинээр авах иргэд:
1.”Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2. иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдлөө бичиж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгөх юм байна.
Updown.mn
24news.mn