Б.ДОЛЖИНЖАВ
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-наас цахимаар бүртгэнэ. Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр зургаан настнуудын бүртэл ирэх сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Цахим бүртгэлд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. Харин таван настай буюу 2015 оноос хойш төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй. Эцэг эхчүүд www.esis.edu.mn цахим хаягаар регистрийн дугаараар нэвтэрч, хамран сурах тойрог, дүүрэг, сургуулийн жагсаалтыг баталгаажуулснаар нэгдүгээр ангийн бүртгэлд хүүхдээ элсүүлэх боломжтой. Мөн цахимаар харилцах боломжгүй иргэдэд туслах мэргэжилтнүүд сургууль бүрт ажиллаж байна. Шинээр сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд хамран сургах тойрог нь эхний, үндсэн шалгуур нь байх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
24news.mn