2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа иргэдийн данс руу шилжүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч 2.5 сая гаруй иргэн, 486 аж ахуйн нэгжид олгох 179.8 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Иймээс иргэдийн данс руу ногдол ашгийг нь хуваарилж эхэлснээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв мэдээллээ. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар хувьцааны ашиг хүртэх эрхтэй дээрх тооны иргэдээс 850 000 нь ногдол ашгаа авсныг ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа дурдав. Хувьцааны дансаа банкныхтайгаа холбуулаагүй хүмүүс И-баримтын буцаан олголт авдаг, хүүхдийн мөнгө хүртдэг данстайгаа холбуулах хүсэлтийг цахимаар илгээж болох аж. Улмаар банкны дансаа баталгаажуулсан иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг долоо хоногт нэг удаа багцлан шилжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, иргэд дансаа баталгаажуулсны дараа үе шаттайгаар мөнгөө авах нь.

Бэлтгэсэн: С.Төгс

Эх сурвалж: Unuudur.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.