2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хөл хорионы улмаас иргэд зээлээ төлж чадахгүйд хүрчээ

Б.ОД

Хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн цаг үеийн өрхийн нөхцөл байдлын талаар Эс Ай Си Эй компани судалгаа хийжээ. Улаанбаатар хотын 401 өрхөөс энэ сарын 5-9-нд судалгаа авахад   өрхийн гишүүдийн 26.5 хувь нь  хөл хорионы үеэр ажиллах боломжтой байсан бол 21.6 хувь нь цалингүй чөлөө авч амарсан байна. Мөн 20.7 хувь нь хувийн бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Үүнээс үзвэл судалгаанд хамрагдсан өрхийн 40 гаруй хувь нь хатуу хөл хорионы улмаас орлого нь шууд буурсан байна.  Улмаар судалгаанд хамрагдсан өрхүүдийн 10 гаруй хувь нь хүнсний хомсдолд оржээ.

Мөн өрхийн 11.5 хувь нь гэнэтийн нөхцөл байдалд зориулан хадгаламж үүсгэсэн, 88.5 хувь нь ямар нэгэн хадгаламжгүй гэсэн байна. Зээлийн тухайд судалгаанд хамрагдсан 401 өрхийн 60.6 хувь нь банк болон ББСБ-д зээлтэй байсан бол хамгийн их зээлийн төрөл нь цалингийн зээл байна.  Нийт зээлтэй өрхийн 13.8 хувь нь зээлээ төлж чадахгүйд хүрчээ.

Эх сурвалж:datamon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.