2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ирэх өвөл 725 мянган тонн сайжруулсан түлшний түүхий эд бэлтгэх шаардлагатай

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 725 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатай. Үүнээс одоогийн байдлаар "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт 26 мянган тонн, зүүн бүсийнхэд 28 мянга,  Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тонн түүхий эдийн нөөц,  855 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Таван толгой түлш" ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэр болон төвийн нөөцийн талбайн ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр дараах 4 чиглэлээр ажиллахыг хүсжээ.
Үүнд:

  • 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх
  • Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, нүүлгэх ажлыг хэрхэн шат дараатай  зохион байгуулах
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулбал тус дүүргийн айл өрхийг түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжийг судлах
  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах ажлуудын шат дараатай зохион байгуулах асуудлуудыг ажлын хэсэгтэй хэлэлцэж, үүрэг өгсөн байна.

Мөн тэрээр "Зундаа багтаж бэлтгэлээ сайн хангах шаардлагатай. Долоодугаар сараас өдөрт 100 машинаар татан авалт хийхээр тохиролцоонд хүрсэн. 36 тэрбум төгрөгийн тээврийн зардал гарах тооцоо гарсан. Мөн барьцалдуулагчийн нөөцийг нэмэгдүүлэхэд бид нэгдэж ажиллаж байна" гэлээ.

Хорио цээрийн улмаас түүхий эдийг татан авах, техникийн сэлбэг хангамж удаашралттай байгаа бөгөөд одоогоор  26 машин сул зогсож байгаа аж.

2020 онд дөрвөн бүсэд агаарын чанарыг сайжруулахаар зорьж, хамрах хороодын тоог заасан. Эдгээр бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад  өнгөрсөн онд "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр 525 мянган тонн сайжруулсан шахмал түлш хийсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.