Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүмүүс монгол хэл, бичгийн мэдлэгээ заавал шалгуулдаг билээ.
Энэ оны монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон бөгөөд суудлын хуваарийг маргаашаас 09:00 цагаас хойш хэвлэн авах боломжтой. Тодруулбал, eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болох юм.
Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах болсон. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго 400 онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Дахин шалгалтад тэнцээгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжгүй юм.
24news.mn