Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит "Улаанбаатар марафонд нэгдэцгээе" аян 2022.04.04-2022.05.28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 11-нд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олон тус аянд нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд марафон гүйлтийг зохион байгуулж, дасгал хөдөлгөөн хийж, “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг эхлүүллээ.