Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг Санхүүгийн Яам хамтран БНСУ болон Монгол, Малайз, Фижи, Вьетнам улсуудын Цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээний талаар дүгнэн ярилцах вебинарыг дөрөвдүгээр сарын 27-ны 09:00 цагт зохион байгуулна.
Хөтөлбөрийн эхэнд БНСУ, Монгол хоёр улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээн дээр хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулах аж.Мөн тус хоёр улсын мэргэжилтнүүд цар тахалтай тэмцэх үед гаргасан бодлогын бичиг баримтууд, хөл хорио, хавьтлын хяналт, вакцинжуулалтын талаар харилцан мэдээллээ солилцох юм. Энэ вебинарыг олон нийт Монгол хэлний орчуулгатайгаар YouTube сувгаар үзэх боломжтой хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
24news.mn