2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Л.Энх-Амгалан:Харьяаллын бус хүүхэд авсан сургууль, цэцэрлэгийн захирал, багш эрхлэгч нарт хатуу хариуцлага тооцно

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг авч үзвэл 102-106 мянган хүүхэд хамруулах боломжтой. Тэгвэл жил бүр цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянга гаруй хүүхдүүдийг энэ жилээс боловсролын байгууллагад тэгш хамруулахаар болсон.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг боловсролын байгууллагад тэгш хүртээмжтэй хамруулах тал дээр анхаарсан асуудлаар мэдээлэл өгч байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байдгаас нийслэлд 141 мянган хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг авч үзвэл 102-106 мянган хүүхэд хамруулах боломжтой. Тэгвэл жил бүр цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянга гаруй хүүхдүүдийг энэ жилээс боловсролын байгууллагад тэгш хамруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 100 хувь цэцэрлэгийн элсэлттэй байх дөрвөн дүүрэг байна. Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Багануур дүүргүүд бий. 

Харин цоожтой хаалганы цаана үлддэг хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд байна.

Эдгээр 34 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар бид хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна. Нэгдүгээрт, цэцэрлэгийн зориулалтын бус байруудыг түрээсэлж 9850 хүүхэд авах боломж бүрдүүллээ. Мөн хувийн цэцэрлэгт тойргийн хүүхдүүдийг авсан тохиолдолд хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгөхөөр зохицуулалттай 10500 хүүхэд авахаар болсон. Үүнээс гадна гэр цэцэрлэгээр дөрвөн цэцэрлэгт 240 хүүхэд хамруулахаар болж байна. Харин байгууллагын цэцэрлэгүүдэд 1000 гаруй хүүхдийг хамруулна. Харин харьяаллын бус хүүхэд авсан сургууль, цэцэрлэгийн захирал, багш эрхлэгч нарт хатуу хариуцлага тооцно" гэлээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.