2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох авлигын хэргийг шүүхэд шилжүүллэ

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай цагдан хориод байгаа билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.