2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
“Бидний оролцоо-Бидний манлайлал” сургалт, зөвлөгөөн боллоо

“Тавантолгой түлш” ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн эрэгтэй ажилтан, албан хаагчдад зориулан “Бидний оролцоо-Бидний манлайлал” сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Лектор Н.Бандицэрэн урилгаар оролцож эрэгтэйчүүдийн нийгмийн асуудал, гэр бүлийн харилцаа, эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, манлайлал зэрэг өргөн сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцсан бол МУБИС-ийн багш н.Баярхүү “Эрэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр лекц уншсан юм.

Тавантолгой түлш компанид 2705 хүн ажиллаж байгаагаас 2216 нь эрэгтэй ажилтан байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэвшүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж, ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгааг компанийн удирдлагууд энэ үеэр мөн танилцууллаа.

Монгол эрчүүдийн дундаж наслалт  эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр богино байгаа нь эрчүүдийн эрүүл мэнд, амьдралын дадал хэвшилд анхаарах шаардлагатайг сануулдаг. Мөн боловсролын байдал, сэтгэл зүй, хорт зуршил, нас баралтын шалтгаан зэрэг олон асуудлыг сууриар нь харж тулгамдаж буй асуудлыг улс орны бодлогын хэмжээнд авч үзэх цаг болсон гэдгийг өнөөдрийн үйл ажиллагаанд оролцогчид онцолж байлаа.

Зөвлөгөөний үеэр  Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг компанийн зүгээс ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж, ажилчдын санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.