2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Жүдочид Хабаровскоос таван медаль хүртжээ

ОХУ-ын Хабаровск хотод Оросын самбо, жүдо бөхийн үндэслэгч Василий Сергеевич Ощепковын дурсгалд зориулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 01-02-нд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Беларусь, Армен, Монгол, Энэтхэг, Израиль, ОХУ-ын хот, бүс нутгуудаас оролцсон 31 багийн 188 тамирчин эрэгтэй, эмэгтэй тамирчин тус бүр долоон жинд өрсөлдөв.

Тэгвэл манай улсаас 15 тамирчин оролцсноос 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал,

  • Лхагважамцын Өнөболд - 66 кг-ийн жинд Алтан медаль
  • Кадарбекийн Ёолк - 60 кг-ийн жинд Мөнгөн медаль
  • Энхтайваны Сумъяабазар - 60 кг-ийн жинд Хүрэл медаль
  • Ганхуягийн Галмандах - 66 кг-ийн жинд Хүрэл медаль
  • Одгэрэлийн Уранбаяр - 73 кг-ийн жинд Хүрэл медаль

Эх сурвалж: UBN.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.