2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр "Эрдэнэс Монгол" компанид ажиллаж, тус компанийн болон бусад төрийн өмчит компаниудын асуудлаар мэдээлэл өглөө. 

Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Монгол” нэгдэл компанийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор өнгөрөгч онд дүрмийн өөрчлөлтүүдийг хийсэн. Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа компаниудыг нь ашигтай ажиллуулах, нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Тус нэгдлийн харьяа газрууд буюу “Эрдэнэт” үйлдвэр, “Дарханы төмөрлөг” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ зэрэг томоохон  байгууллагууд бий.

Өөрөөр хэлбэл, харьяа 21 компани бий. Тэдний харьяанд 18 компани байгаа. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” нэгдэлд нийтдээ 39 компани байна гэсэн үг. Өмнө нь “Эрдэнэс Монгол” нэгдэл өөрийн санхүүгийн эх үүсвэр байхгүй, удирдлага зохион байгуулалтын хувьд тогтвортой бус, байгуулагдаад 15 жил болсон хэрнээ бие дааж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр байхгүй байсан. Харин өөрчлөгдсөнөөр менежментийн төлбөрийг охин компаниудаас татан төвлөрүүлж, стратеги төлөвлөлтөө нэгдсэн бодлогоор гаргаж байна. "Эрдэнэс Монгол" компанийн өөрийн бие дааж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд маш тодорхой болсон.

Хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх боломжтой болсон. 2023 оноос эхлэн менежментээр 200 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлдэг болсон. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхтэй болсон. Монгол Улсыг олон улсад төлөөлж чадахаар болсон. Мөн хараат бусаар ажиллах нөхцөлийг нь хангаж өгсөн. Мэргэжлийн хүмүүсийг ТУЗ-д оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, ур чадвар дээр суурилсан бизнесийн байгууллага болсон. ТӨК-иудад ажиллаж байгаа 270 гаруй ТУЗ-ийн гишүүдийг цөөлж 11 болгоно. Хоёр тэрбумын цалин хэмнэгдэж 0.5 хувийн цалин үлдэнэ. "Эрдэнэс Монгол" олон улсад нэгдсэн группын зохион байгуулалттай гарах бөгөөд охин компаниудын тодорхойгүй байдлыг цэгцэлж, нэгдсэн менежменттэй болгож байна. Охин компаний ТУЗ-ийг татан буулгана. Толгой нэг компани нь л ТУЗ-тэй болно гэсэн үг. 

Мөн нүүрсний салбарын экспортын 45 хувийг бүрдүүлдэг  “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр оновчтой болсон гэдгийг эдийн засагчид үнэлж байгаа. Тухайлбал, валютын нөөцийн хомсдолд орох эрсдлээс сэргийлсэн. Богино хугацааны хөтөлбөрийн үр дүнд улс орны эдийн засагт өндөр ач холбогдол үзүүлсэн.

Цар тахлын үед олон улсын зах зээлд бонд  гаргасан. Бонд нь бага хүүтэй боссоноор үүний үр дүнгээр өнгөрсөн хугацаанд 2022 онд 35 сая тонн нүүрсийг экспортод гаргаж чадсан. Өр төлбөртэй холбоотой асуудлыг цэгцлэхэд үр өгөөжөө өгсөн. Одоо ч өр төлбөр барагдуулах ажил “Эрдэнэс Тавантолгой” компани үргэлжилж байна. Иймээс ард иргэдэд очих ноогдох ашиг тараах асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа шийдвэрлэх боломжгүй болсон нь үүнтэй холбоотой.

Шүүр ажиллагаа явагдаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 225 мянган төсвөөс цалинждаг төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай халбан хаагчид бий. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ч хамаатай. Хэрэгжилт нь энэ сарын 10-ны өдөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тайлантайгаа ЗГХЭГ-т ирнэ. Санамсаргүй түүврийн аргаар  хяналт шалгалтыг хийнэ. Нууцлалын зэрэгтэй мэдээллийг авч байгаа. Дөрөвдүгээр сарын 10-наас хойш мэдээлэл нь ил болно. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.