2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ХААДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн нэрийг зарлалаа

Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгосноо зарлалаа. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж.

Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ.  Одоогоор Арованна ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Авлигатай тэмцэх газар 267 сая 715 мянга 411 төгрөг, Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Мөн Төв, Увс, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Ховд, Хэнтий, Орхон, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд авсан зээлээ төлөөгүй байгаа юм.

Зээлээ төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийг дараах жагсаалтаас харна уу.

  • Арованна ХХК4.551.165.500
  • Чансаа хан хөхий холдинг 2.195.254.178
  • Хархорин ХК-чацаргана 1.817.941.410
  • Жи Өү Ти Ти ХХК 1.430.600.000
  • Галин нтернэшнл ХХК 1.347.500.000
  • Нийслэл ХХААГ 973.973.033
  • Туртелком ХХК 958.500.000
  • Биохэлф Монголиа ХХК 900.000.000
  • Сэлэнгэ Тариа ХХК 695652.174
  • Эрхжин ХХК 645.498.000
  • Төв ХХААЖДҮГ 541.130,670
  • Нью ариг ус ХХК 533.139.221
  • Увс ХХААЖДҮГ 524.770.634
  • Сэлэнгэ ХХААЖДҮГ 459,0384,038
  • Шинэ амжилт ХХК 415,334,829
  • Булган ХХААЖДҮГ ТДҮТ 412,419,408
  • Батдэлгэр трейд ХХК 375,000,000
  • Ийствест ресурс ХХК 342,503,307
  • Баянхонгор ХХААГ 320,645,986
  • Нисэг агро ХХК-МХС 315,598,200
  • Мөнх улз ХХК 302,278,900
  • Ховд ХХААЖДҮГ 300,758,062
  • Хийморлог эрчүүдийн 268,015,440
  • Үйзэн тал групп ХХК 267,815,700
  • Авлигатай тэмцэх газар 267,715,411
  • Хил хамгаалах ерөнхий газар 666,600,000
  • Алтайн сүрлэг нуруу ХХК 266,000,000
  • Хэнтий ХХААЖДҮГ0232,796,363
  • Алтанбат өрлөг ХХК 228,000,000
  • Архангай ХААГ 197,103,998
  • Шинэ технологи сангийн 166,304,342
  • Орхон ХХААЖДҮГ 166,087,262
  • Монтармиал 163,908,269
  • Өвөрхангай ХХААЖДҮГ 161,803,962 төгрөгийн зээл тус тус авчээ.

Зээлээ төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтыг энэхүү линкээс https://shilen.gov.mn/agriculture/ харах боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.