Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс гэм буруутай хэмээн үзэж ял оногдуулаад байсан билээ. Тэгвэл энэ хэргийн холбогдогчдыг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй. Эргэлзээтэй байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон гэдгийг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ
24news.mn