2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Нүүрс, жонш тээвэрлэж явсан ачааны вагон замаас гарчээ

Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810  дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас өчигдөр /2023.06.15/ 15:00 цагийн орчимд 10 вагон Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан байна.

Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд – Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн. Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан.

Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. Сэргээн босгох ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: “Улаанбаатар төмөр зам” ХНН

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.