Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Буянтогтохын гурван жилийн өмнө олж гаршуулан тэжээсэн бугын илийг өнгөрсөн намар Богд уулан буга үржүүлгийн газар авч ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэ бугыг бусад бугын хамт Богдхан ууланд зэрлэг байгальд нь нутагшуулахаар тавьжээ. Энэ үеэр “Амьтан асралт” ХХК захирал, амьтан судлаач Г.Цэрэнтогтох, "Зэрлэг амьтан үр төлөө гаргаад байгальд нуучихсан байдаг. Түүнийг нь мэдэлгүй хүмүүс "Эхээсээ төөрчихөж, эх нь хаяад явчихаж" гээд аваад явчихдаг. Энэ маш буруу. Нэг ёсондоо амьтныг эхээс нь салгаж, өнчрүүлж байна гэсэн үг. Тиймээс зэрлэг амьтныг зэрлаг байгальд нь л үлдээх нь хамгийн зөв алхам" гэдгийг хэлж байлаа.
24news.mn