2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
БНСУ-ын олон удаагийн визний шаардлагыг хөнгөрүүлжээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулжээ. Визийн хөнгөлөлтийн талаар өнөөдөр тус улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жун Гу танилцуулсан байна.

Тодруулбал, одоо мөрдөгдөж буй БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсныг коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.

Мөн богино хугацааны аялал /С3/, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсныг гурван жил болгон сунгасан байна.

Харин олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлж, нөхөр/эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /нэг жилээс дээш хугацаагаар/ иргэн,

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна.

Уг журам арваннэгдүгээр сарын 20-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.