Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хилийн “Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:
* Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
* Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
* Хүнд даацын авто замын барилгын ажил,
* Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
* Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэж дууслаа.
Ингэснээр Замын-Үүд боомтын өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байна.