2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
СЕХ, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзлээ

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг СЕХ-ноос ирүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Намайг “ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар буруутгаж, 2020 онд ял оноож байсан удаатай. Гэвч энэ нь Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид тавигдах шаардлагад дурдсан Авлига, албан тушаалын хэрэгт хамаарахгүй буюу тус хууль нь зөвхөн Эрүүгийн хуулийн 22 дугаар заалтыг үндэслэдэг.

Энэ тухай лавлагааг 2020 онд Монгол ардын намд өгсөн Цагдаагийн ерөнхий газрын лавлагаанд тодорхой дурдсан боловч 2024 онд ЦЕГ нь Н.Номтойбаярт хуулийг өөрөөр тайлбарлаж байгаа нь хууль ялгавартай үйлчилж байгаагийн тод илрэл болж байна. Тиймээс шүүхэд хандана" гэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.