Сонгуулийн ерөнхий хорооноос тодрууллаа. Сонгуулийн ерөнхий хороон дарга П.Дэлгэрнаран “Дээд шүүхээс албан ёсоор шийдвэр нь гараад ирсэн Нямтайширийн Номтойбаярын асуудлаар өнөөдөр хорооныхон хуралдлаа. Бүртгэх эсэх асуудлыг хорооныхон хэлэлцээд бүртгэхээр шийдвэрлэсэн. Бид уг шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, тодруулах зүйл байгаа боловч тухайн нэр дэвшигчийн эрхийг хамгаалах, сонгох сонгогдох эрхийг нь хамгаалах үүрэгтэй. Энэ үүднээс шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол бид бүртгэе гэж шийдвэрлэлээ. Уг бүртгэлтэй холбоотой асуудал шүүхэд очихоор хэмжээний асуудал юм. Бид өөрсдийн баримталж буй Сонгуулийн тухай хуулиараа эхний татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байсан. Энэ асуудлыг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргаж байгаа талын саналаар шүүх авч хэлэлцээд шийдвэр гаргасан учраас бид шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх асуудлыг шийдвэрлэлээ. Нэр дэвшигчийн батламжийг тогтоол албажихаар гардуулна. Өнөөдөртөө тогтоол албажих байх. Тэгээд шууд олгоно” гэв.
24news.mn