2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах эсэхийг СЕХ шийдвэрлэнэ
МАН-ын сонгуулийн төв штаб улс төрийн шийдвэр гаргаж УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Ч.Сайханбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзах шийдвэр гаргасан. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам нэр дэвшигчээ эргүүлэн татах тухай зохицуулалт хуульд байхгүй. Хасах тухай хуулийн заалтад байхгүй дээрх асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо яаж, ямар байдлаар эцсийн шийдвэрийг гаргах нь олон нийтэд эргэлзээ төрүүлж байна. Одоогийн сонгуулийн хуульд дараах зохицуулалт байна.
Нэр дэвшигчийг хасах тухай:
75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.
75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.