2024 оны 10 сарын 18
Мэдээ, мэдээлэл
Хэнтий аймагт Бэрх тосгоны чиглэлийн 50 км авто зам үерт автжээ

ЖОЛООЧ ТАНЫ АНХААРАЛД:
Орон нутгийн авто замуудад үер усны төвшнөөс шалтгаалан, авто замын эвдрэлийн талаар: Хэнтий аймагт улсын  чанартай "АО19" дугаартай авто замын Бэрх  тосгоны чиглэлийн 50 км-т хүчтэй борооны улмаас хоёр хэсэг газарт ус зайлуулах хоолой дүүрч үeрийн ус зам даван урссан. Холбогдох байгууллагад мэдэгдсэн. Тус автозамыг хэвийн болгохоор ажиллаж байна.

2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар:                                                             
Сүхбаатар, Дорноговь, Төв аймгуудын нийт нутгаар бороотой. Дундговь аймгийн төвийн хэсгээр бага зэргийн бороо шивэрч байна. Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Дорнод, Хэнтий аймгуудын нутгаар үүлэрхэг. Хур тунадасгүй. Говьсүмбэр, Хэнтий аймгуудын нутгаар салхитай. Бусад нутгаар тэнгэр цэлмэг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.