УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн өндөр настай буюу 73 настай Д.Рэгдэл даргалан хуралдуулж, гишүүд тангараг өргөлөө. Улмаар УИХ-ын даргад МАН-ын Удирдлах зөвлөлөөс Д.Амарбаясгалан дэвшүүлэн, дэмжсэний дагуу санал хурааж 121 гишүүн зөвшөөрснөөр УИХ-ын даргаар сонгогдлоо. Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан юм.
24news.mn