Метроны зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлэхээр боллоо
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн.
Эдгээр дөрвөн компаниас БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd шалгарсан бөгөөд Тендэрийн үнэлгээний хороо тус компанийг сонгожээ.
Уг шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол тав хоногийн дараа гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх юм.
“Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан юм.
Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлжээ.