2024 оны 09 сарын 17
Мэдээ, мэдээлэл
Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор Z үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэрийг томиллоо
Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар анх удаа залуу үеийн төлөөллийг томиллоо. Тодруулбал, Япон улсад нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Ч.Төгсдэлгэрийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий архитектораар томиллоо.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: НЗДТГ өнөөдөр Яармагт байрлалтай шинэ Хангарди ордондоо бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирлээ. Одоогоор хоёр агентлаг нүүж ирээгүй байгаа. 
Нэг хүнийг танилцуулах гэсэн юм. Энэ хүн бол Z generation-ний төлөөлөл Ч.Төгсдэлгэр гэдэг бүсгүй байгаа. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар  Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар томилогдож байна. Ч.Төгсдэлгэрийн хувьд Шинэ Монгол сургуулийг төгссөн Ёокохамагийн Үндэсний их сургуульд хот төлөвлөгч, хотын нийтийн тээврийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Ч.Төгсдэлгэрийн хувьд өмнө нь НЗДТГ-т ажиллаж байсан. Мөн Японы томоохон компаниудад нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: Төрөлх хотоо өөрчилье, алдааг нь засъя гээд сурсан мэдсэнээ зориулахаар Монголоо ирээд байна. Удирдах албан тушаалд залуу хүмүүс ирж байж өөрчлөлт гарна гэдэгт итгэдэг. Энэ ажлыг хариуцлагатай, няцашгүй авч явна. Мөн хотын хүндээ ээлтэй, хүндээ хүртээмжтэй, иргэндээ зориулсан байх ёстой. Түүнчлэн, энэ бүхнийг нийтийн тээвэр дээр тулгуурлаж хөгжүүлнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.