УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хотын агаарын бохирдлын асуудлаар Нийслэлийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК-ийн төлөөллөөс мэдээлэл сонсжээ. Бүлгийн зүгээс "Холбогдох албан тушаалтнууд мэдээ мэдээллийг дутуу өгч байна. Шинээр томилогдсон орлогч дарга нь ажлаа мэдэхгүй байна. Тиймээс хотын даргыг өөрийн биеэр ирж тайлбар өгөхийг шаардаж байна" гэсэн юм. Мөн бүлгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, дэвшүүлж байгаа бодлогон нь буруу байна гэдгийг тус бүлгийнхэн онцолж байлаа.
24news.mn