Олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний соёлыг анхлан нэвтрүүлж 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК нь 12-р сарын 20-ны өдрийн морин цагт 5 дахь салбарынхаа үүд хаалгыг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Самаади, ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын бизнес эрхэлсэн орлогч захирал Д.Машбат тэргүүтэй удирдлагууд, ‘‘Драгон Холдинг’’-ийн Гүйцэтгэх захирал Б.Октябрь нар оролцож ёслолын тууз хайчиллаа. Имарт Драгон салбар ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’ цогцолборт нээгдсэнээр СХД-ийн оршин суугчид төдийгүй баруун аймаг руу зорчиж буй зорчигчдод Имартын бүтээгдэхүүн, үйлчилгээ илүү хүртээмжтэй болж ойртлоо. Иргэд шинэ салбараар зочилсноор тав тухтай орчноос өдөр бүр шинэ хүнс худалдан авахаас гадна дотоод, гадаадын 400 орчим нийлүүлэгчийн 9500 гаруй нэр төрлийн чанартай бараа, бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой болжээ.
24news.mn