2024 оны 12 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай хуулиа эргүүлэн татаж байна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа

-"УИХ ын гишүүн П.Сайнзориг нар олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төслөө хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин одоо Гэр бүл , хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл хэвээрээ байгаа. Сайдын хуулийн төсөл П.Сайнзориг нарынхаас ч аюултай үр дагавар дагуулахаар байна.

Учир нь “Барилга эрчим хүч боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбаруудад гадаад ажилтны тоо хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоож ажлын байрны төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоодог байх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хягзаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж заасныг хэрэгжүүлэх гэсэн байна.

Тэгэхээр УИХ ын хэдэн гишүүнээр өргөн бариулсан хуулиа сенсаци үүсгэж эргүүлэн татаад мөн чанартаа хэрэгжүүлэх хуулиа Л.Энх-Амгалан сайдаар өргөн бариулж ар хударгаар нь батлуулахаар зэхэж байна.

Энэ хуулийн төсөл лхагва гаригт Нийгмийн бодлогын байнгын хороогоор ороод пүрэв гаригийн УИХ ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэвээрээ шүү. Тиймээс санаа амрах болоогүй байна. Улсаараа хууртах шахлаа, хэрсүү байцгаая" гэжээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.