2026 оны 01 сарын 16
Мэдээ, мэдээлэл
ЭЗХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И. БАТХҮҮ УВС АЙМГИЙН БӨХМӨРӨН СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү өнөөдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Цэнд-Аюуш, Засаг дарга П.Баярсайхан болон тус сумын багийн Засаг дарга нар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр орон нутгийн тулгамдсан асуудал, улсын болон орон нутгийн төсвийн харилцаа, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, байгаль орчин, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, 2026–2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар танилцуулж, орон нутгийн удирдлагуудын байр суурь, санал хүсэлтийг сонслоо.

Талууд орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого, хөрөнгө оруулалтын уялдаа холбоог бэхжүүлэх, төр–орон нутгийн хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү оролцогчдод ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөл өргөлөө.

24news.mn

http://24news.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.