Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагт Корпорейт Конвеншн Центрт болж шилдгүүддээ шалгаруулаа.
Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.
“Cinema Awards”-аас шагнал хүртсэн бүтээлүүдээс: Шилдэг туслах эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг /Ээж УСК/
Шилдэг нүүр хувиргагч Ц.Дэлгэр /Бүү март УСК/
Шилдэг дууны найруулагч Б.Билгүүтэй / Үргээлэг-2 УСК /
Шилдэг зохиол Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК /
Шилдэг туслах эмэгтэй дүр У.Уранчимэг / Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг зураач Н.Батжаргал / Бүү март УСК /
Шилдэг хувцас дизайнП.Бэрхээдэй / Өртөө УСК /
Шилдэг хөгжмийн зохиолч Б.Одбаяр / Итгэл УСК /
Шилдэг найруулагч Ж.Сэнгэдорж / Lovers УСК /
Шилдэг зураглаач Д.Ангараг /Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг эмэгтэй гол дүр МУАЖ Д.Мэндбаяр / Ээж УСК /
Шилдэг эрэгтэй гол дүр Б.Амарсайхан / Итгэл УСК /
Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” шалгарлаа.
Шилдгийн шилдэг бүтээлээр “Итгэл” уран сайхны кино тодорлоо
“Cinema Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хөтлөгчөөр “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Топ модель Д.Пүрэвсүрэн нар ажиллаа.
Хөтлөгчөөр ажилласан Т.Бархүү “Яг түүн шиг-2” шоуны хүчтэй оролцогч гэдгээрээ үзэгч түмэндээ харуулахаас гадна шаггүй сайн хөтөлдөг гэдгээ Монголын ард түмэндээ харуулж чадлаа. Т.Бархүү “Cinema Awards” -ийн тайзнаа сюрприз барив. Тэрээр “Яг түүн шиг-2” шоуны эхний дугаартаа ялалт байгуулсан СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирсан Наян булаг дууг дуулж эхэлтэл түүний араас СТА Т.Дэлгэрмөрөн гарч ирэн дуулж наадамд оролцогч нарын зүрхийг огшоов.
“Cinema Awards” -ийг “Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж, ёслолын үйл ажиллагааг “Боловсрол суваг” телевиз шууд дамжууллаа.
Г.Нараа
Гэрэл зургийг Э.Ариунаа
24news.mn