Голомт банкны шинийг эрэлхийлэгч хамт олон дөрөвдүгээр сарын 11-ний өдөр харилцагчдадаа шинэхэн бэлгээ задалж, "SocialPay" үйлчилгээг анх удаа нэвтрүүллээ.
Үйлчилгээг ашиглахын тулд iOS 9.0 болон Android 4.0-ээс дээш үйлдлийн систем бүхий гар утсандаа "SocialPay" аппликэйшнийг татаж суулгах ёстой юм.
Энэ үйлчилгээнд нэгдсэн цагаас эхлэн та дансны дугаар, данс эзэмшигчийн нэр цээжлэх шаардлагагүй болохоос гадна бүх төрлийн гүйлгээ шилжүүлэгт ямар ч шимтгэл төлнө гэж санаа зовох асуудалгүй болох юм.
"SocialPay"
аппликэйшнийг ашиглан ажлын цагт баригдалгүйгээр хэзээ ч гүйлгээ хийж болох бөгөөд зөвхөн төгрөгөөр, 100-1,000,000 төгрөгийн гүйлгээг хийх боломжтой юм байна.
Мэдээж мөнгөн гүйлгээний асуудал учраас нууцлал сайтай байх ёстой. Үүнийг гүйлгээ хийхдээ код оруулах болон ухаалаг утасны хурууны хээ танигчийг ашиглан асуудалгүй болгожээ.
24news.mn