Шүүх танхимд амиа хорлохыг завсан этгээдийг шүүх хурал ирэх сарын 14-ний өдөр хүртэл хойшилжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүгдэгч И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох байсан ч шүүгдэгч И.Бархас нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 228 дугаар зүйлд зааснаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” ажиллагаа хийгдэж яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулахаар хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн боловч яллах дүгнэлтээ гардан авахгүй гэсэн учир шүүх хурлыг хойшлуулсан байна. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн учир шалтгааныг тодруулж, тайлбарлан шүүгдэгч И.Бархас яллах дүгнэлтээ гардан авчээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2. “Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалт зөрчигдөж байгаа тул шүүх хурал цааш үргэлжлэх боломжгүй болсон байна.
Б.Батчимэг
24news.mn