Хятад иргэн гурван монгол охиныг хулгайлахыг завдсан хэргийн талаар дөнгөж сая цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
ЧД-иин Цагдаагийн 1-р хэсэг, Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн ажилтан Д.Оюунчимэг "Хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэй нь 1984 онд Монгол улсад төрж, өссөн Лянхуа гэгч эмэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг учраас сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой. хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр цагдаагийнхан түүнийг шалгах үед биед нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй бөгөөд дүүтэйгээ амьдардгийг нь мэдэж, дүүг нь дуудсанаар иргэний бичиг баримт, сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн онош бүхий холбогдох бичиг баримтыг нь авчирчээ.
Ц.Анх
24news.mn