2026 оны 01 сарын 16
Мэдээ, мэдээлэл
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 14-ний өдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил ЭЕШ-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн байна. ЭЕШ-ыг Улаанбаатарт 27 шалгалтын байранд, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд зохион байгуулах аж. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах шаардлагатай аж.
 

24news.mn

http://24news.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.