2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Эргүүлийн 42 автомашиныг таблет төхөөрөмжөөр тоногложээ

"Аюулгүй хот" төслийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөлд байдалд тохирсон, оновчтой, үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Гэмт хэргийн хяналтын цогц систем", "Телекамер", "Эргүүл" дэд хөтөлбөрүүдийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагч нь үйл ажиллагаандаа албаны шаардлагатай мэдээллийг авч ашиглан иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, ажил үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор "Таблет" төхөөрөмжийг нэвтрүүлжээ.

Алба хаагчдаас таблет төхөөрөмжийг ашиглан сэжиг бүхий 350 хүн, 415 тээврийн хэрэгслийг шалгаж, 726 хүнийг 25,504,000 төгрөгөөр торгож, эрэн сурвалжлагдаж байсан 125 хүнийг олж тогтоосон байна.

Гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, олж тогтоох зорилгоор дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн алба хаагчдад хөдөлгөөнт явуулын тоног төхөөрөмж/Таблет/-өөр эхний ээлжинд 42 автомашиныг тоноглож, хөдөлгөөнт телекамеруудыг гэмт хэрэг ихээр гардаг эмзэг цэгүүдэд байрлуулах ажлууд хийгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.