Өнөөдөр болон ирэх сарын 1-ний өдөр хилийн боомтууд ажиллахгүй.
Тодруулбал “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу Монгол Улсын хуулийн дагуу “Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй юм байна.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
24news.mn