Өчигдөр буюу даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва хотод гэнэтийн хүчтэй салхи шуурга болж ихээхэн гарз хохирол учруулаад байна. Үүний улмаас албан ёсны мэдээгээр 13 хүн амь үрэгдэж, 140 гаруй хүн шархдаж бэртсэн гэжээ. Гэхдээ энэ тоо эцсийнх бас биш гэдгийг тодотгож байна. Москва хотын Кировоградийн гудамжинд автобусны буудлын сүүдрэвч шуурганд хийсэхдээ тэнд хоргодож зогссон эрэгтэйг оногдож амь үрэгдсэн тухай мөрдөх албаныхан хэлэв. Шуурганд унасан модонд дарагдаж амь үрэгдсэн хүний тоо хэд хэд байгаагийн дотор хүүдүүдүүд ч байна.
Болсон явдлыг тодруулбал, усархаг бороо бүхий маш хүчтэй салхи шуурга Москва хотыг дайран өнгөрсөн бөгөөд ялангуяа хотын төв хэсэг болон зүүн өмнөд дүүргүүд гамшигт илүү өртжээ. Печатник дүүргийн оршин суугчид орон сууцны хорооллууд дунд тавьсан хогийн том том бункерүүдийг салхи хийсгэж авч явахыг харсан гэрчүүд болов. Хотын гудамжаар таримал мод болон сурталчилгааны самбарууд унасан байна. Түүнчлэн байшингийн дээврүүд хүчтэй салхины улмаас хуурч хийсчээ. Москвагийн Первомайскийн гудамжинд байх хүүхдийн тоглоомын талбай, тэнд барьсан жижиг барилга нуржээ. Түүнчлэн зарим нэг оршин суугчид автомашины металл гражууд салхинд хийссэн тухай мэдээлжээ. Хотын хэмжээгээр 3400 мод унасан гэсэн тоог гаргаад байна.
Москва хотын мэр Сергей Собянин “Энэхүү хүчтэй салхины учруулсан хохирол Москва хотын шинэ үеийн түүхэнд урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрээд байна" хэмээн мэдээлэв.
Өчигдөр орой хотын цаг агаарын алба болзошгүй аюулын зэрэглэлийг “улбар шар”өнгийн түгшүүрийн байдал зарласан бөгөөд энэ нь иймэрхүү гамшиг давтагдах магадлалтайг сануулж буй хэрэг аж.
Шуурганд амь үрэгдсэн хотын иргэдийн ар гэрт санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээс гадна одоогоор нэг сая рубль олгоно гэсэн яриа байна
П.Булган
24news.mn