Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд туслах аян амжилттай үргэлжилж, олон олон хүн хандив өргөсөөр байна.
Тухайлбал урлаг спортын алдартнууд энэхүү аянд маш сайн нэгдэж байгаа юм. Өчигдөр л гэхэд "Яг түүн шиг" шоунд өөрийнхөө авъяасыг гайхалтай нээгээд буй жүжигчин Т.Бархүү болон түүний гэргий МУГЖ И.Одончимэг нар хандивын аянд нэгдэж нэг сая төгрөгний хандив өргөлөө.
Мөн УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр тэргүүтэй жүжигчид энэхүү хандивын аянд нэгджээ.
24news.mn