2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
САЙН МЭДЭЭ: Монгол инженерүүд олон талт хүчин чадалтай онгоц угсарна

                                                        -ЭХНИЙ ЭЭЛЖИНД 18 ОНГОЦ ҮЙЛДВЭРЛЭНЭ-

Монгол инженерүүд ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирсэн таван инженерийн бүрэлдэхүүнтэй багтай хамтарч шинэ угсарсан ТВС-2МС онгоцыг үзүүлэх нислэг хийж байна.

Энэхүү онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц 18 онгоцыг үйлдвэрлэх төслийн ажил эхэлж, хоёр улс хоорондын хамтын ажиллагаа хэлэлцээрийн шатандаа явна.

Уг нь манай улс өөрсдийн нөөц бололцоогоог ашиглаж, бүрэн угсарч шинэчлэх боломжтой ч хуучин загвар “АН-2” онгоцны үйлдвэрлэлийн эрх олгох зөвшөөрлийг туршлага судалсны үндсэн дээр Оросын талаас олгох юм байна. Хэрэв манай улс ОХУ-ын талаас зөвшөөрөл авч, эхний 2-3 загварыг Оросын талтай хамтран үйлдвэрлэвэл цаашид өөрсдөө угсарч үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

Нөөц бололцоогоо ашиглаад хуучин “АН-2” загвар буюу монголчуудын хэлж заншсанаар “царцаа ногоон” гэх “Говийн зэрэглээ” кинонд гардаг онгоцыг шинэчлэн хөдөлгүүр, сэнс, болон дотор талд нь жуулчин зорчих болон ачаа тээвэрлэх зориулалтаар иж бүрэн тоногложээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.