"Амгалан" амаржих газраас хүүхэд хулгайлах гэж завджээ. Тодруулбал тав хоногтой нярайг хулгайлах гэж байгаад баригдсан хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо "Амгалан" амаржих газарт хоёр эх зэрэг төржээ. Улмаар 24 настай Ц нь хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
24news.mn