Хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний гал гарч билээ. Тодруулбал Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүр орчимд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч улмаар Гал унтраах, аврах гурван ангийн 30 гаруй алба хаагч шуурхай ажиллан унтраасан. Тэгвэл өнөөдөр дахин Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа. Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галыг унтраахаар ажиллаж байна.
Б.Анир
24news.mn