2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын  хуудас хэвлэх ажил үргэлжилж байна. Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн хэвлүүлж дуусгажээ.

Саналын хуудсыг “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК  хэвлэж байгаа бөгөөд  хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага  хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажилласан байна. Мөн хэвлүүлэх үйл ажиллагааг намуудын ажиглагчид байнга ажиглажээ.

Саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байна

Төв комисс баталсан хуваарийн дагуу саналын хуудсыг хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой 10 чиглэлд явуулах юм. Ийнхүү саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байхаар ажлыг зохион байгуулжээ.

Сонгуулийн саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Гадаад улсад байгаа иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохионбайгуулах Төв комисст саналын хуудсыг баталсан тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн байх аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.