2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй болжээ

Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ.

Иргэд шинээр боловсруулсан www.torguuli.police.gov.mn цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлах, төлбөрийн карт (₮ карт, VISA, Master, Unionpay, American Express карт)-аар онлайн хэлбэрээр торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо.

Түүнчлэн Голомт банктай хамтран еbank, мобайл банкны үйлчилгээгээр дамжуулж, цахим хэлбэрээр торгуулийн төлбөрийг хялбар төлж болох юм байна.

Жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнээрэй!

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.