2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Д.Баттулга: Нийслэлчүүд ярихаасаа илүү хийдэг хүнийг сонгоно гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, хөдөлмөрчид, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлсэн. Тэгвэл Улаанбаатар хотын иргэдтэй хийх уулзалтаа Налайх дүүргээс эхлүүллээ. Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна Налайх дүүргийн АН-ын дарга М.Дашхүү, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Налайх дүүргийн АН-ын дарга М.Дашхүү үг хэлж, Улаанбаатар хотын иргэдтэй хийх уулзалтаа хөдөлмөрч налайхчуудаас эхлүүлж байгаад баярласнаа хэлж, амжилт хүслээ.

Түүний дараа Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Х.Баттулга нийслэлчүүдтэй хийх уулзалтаа Налайх дүүргээс эхлүүлж байгаад би баяртай байна. Х.Баттулга маань гэр хороололд өссөн хүүхэд. Өнөөдөр нийслэлчүүдийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Яг тэдэнтэй адил усаа өөрөө зөөж, түлээгээ хагалж, нүүрсээ үүрч явсан эгэл амьдралын дундаас гарч ирсэн. Хэн нэгэн даргын гэр бүлд төрж, хангалуун өсөөгүй. Тийм учраас нийслэлд хамгийн их тулгамдаж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлоос эхлээд Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд ч чиглэсэн олон бодлого, төлөвлөгөө энэ хүнд байгаа. Нийслэлд хийж бүтээсэн зүйл ч их бий. Хамгийн наад захын жишээ бол Налайхаас холгүйхэн байгаа Цонжинболдогт байрлах Чингис хааны морьт хөшөөг та бүхэн сана даа. Нийслэлчүүдийн бахархал болсон газар. Гадаадын жуулчид Монголд ирээд хамгийн түрүүнд тэнд очиж байна

Энэ бол түүний хийж бүтээсний зах зух нь. Удахгүй Майдар хот босох гээд ажил нь эхлээд явж байна. Ерөнхий төлөвлөгөө нь батлагдчихсан. Дэлхийд хамгийн том эко парктай хот болох юм. Энэ хот бол дөрвөн уулынхаа дунд багтаж ядаж байгаа нийслэлчүүдийг Улаанбаатараас гадагш нь гаргах эхлэл болох юм. Энэ бүх ажил манай нэр дэвшигчийн хийж буй бүтээн байгуулалт. Тийм учраас нийслэлчүүд ярихаасаа илүү хийдэг, хүмүүсийн төлөө цохилох зүрхтэй хүнийг сонгоно гэдэгт итгэж байна.

МАН-ынхан өнгөрсөн 2016 оны сонгуулир ямар ямар амлалт өгч байсан билээ. Өнөөдөр биелсэн юм нэг ч алга. Бүх амлалтаасаа ухарсан. Олон зүйлийг ярьж болж байна. Тэр дундаа та бидний нуруун дээр бууж байгаа, удахгүй буух долоо төрлийн татвар байгаа. Долдугаар сарын 1-ээс шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ. Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдэж л таараа. Үүнийг дагаад бүх зүйлийн үнэ өснө. Ганцхан энэ жишээг л дурьдахад ийм байна шүү дээ. Ямар их ачааг ард түмнийхээ нуруун дээр үүрүүлж байна вэ. Би та нарыг айлгах гэж ярьж байгаа юм биш. Бодит байдал ийм байна. Ажил олгож байгаа хүмүүст улам л хэцүү болно. Татвар мөнгөө яаж төлж, ажилчдаа цалинжуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ингээд л бизнесээ зогсоох уу, хүнээ халах уу, үнээ нэмэх үү гэдэг сонголттой тулгардаг юм. Энэ бүгд ард түмний л нуруун дээр бууж байна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч засч залруулахын тулд чиглэл өгч, тодорхой хуулийг санаачлах боломжтой байдаг ю

Д.Баттулга:  Нийслэлчүүд ярихаасаа илүү хийдэг хүнийг сонгоно гэдэгт итгэлтэй байна 

Би нэр дэвшигчээ энэ бүхнийг залруулахын ажилд чадна гэж бодож байна. Эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ. Монголын бүх баялгийг гадагш нь урсгаж байгаа. Гаднаас зээл авахын тулд тэдний бүхий л шаардлагыг биелүүлж буй хүмүүс эх орон ч биш ээ. Манай нэр дэвшигч өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар хэлж байсан. Монголын төлөө л байвал чөтгөртэй ч гэсэн эвлэрэх ёстой. Монголын эсрэг байвал бурханы эсрэг ч сөрөн зогсох чадвартай байх хэрэгтэй гэж. Ийм л хүнийг эх оронч гэдэг юм. Тийм л хүн Монгол Улсыг цааш хөгжүүлж, авч явж чадна. Тийм учраас Х.Баттулгыг би хэлсэн шигээ хийж чадна гэдэгт эргэлзэхгүй итгэж байна. Монголчуудын ихэнх нь Олимпийн анхны алтан медалийг авчрахад энэ хүний оруулсан хувь нэмрийг үнэлж явдаг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар төрөөс олигархиудыг цэвэрлэж чадах уу, Монголын төр түмэндээ үйлчилдэг болох уу. Цаашдаа төр засаг эдийн засгийн эрх чөлөөнд хүрч, аж үйлдвэрлэхийн төлөө ажиллах уу гэдэг нь шийдэгдэх гээд байна. Тийм учраас АН энэ сонгуульд зайлшгүй ялалт байгуулахын төлөө тэмцэж байгаа. Энэ сонгуульд монголчууд, налайхчуул ялна аа” хэмээн хэллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.