Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ.
Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, амжилт хүсэх үед гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртжээ.
О.Анир
24news.mn